- Принят закон о внесении изменений в Закон о безопасности дорожного движения от 12 июня 2026 года.
- Мэр Улан-Батора издал распоряжения A/997 и A/998 от 9 июля 2026 года для обеспечения исполнения закона.
- Распоряжение A/997 поручает местным органам власти принять организационные меры.
- Распоряжение A/998 призывает владельцев мопедов и скутеров зарегистрировать транспортные средства и запрещает лицам младше 18 лет управлять ими.
- Полиции поручено не допускать к участию в дорожном движении незарегистрированные транспортные средства и транспортные средства, управляемые лицами без прав или младше 18 лет.
“Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” А/997 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан чиг үүргийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгожээ.
Харин “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/998 дугаар захирамжаар мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ хууль тогтоомжийн дагуу бүртгүүлэх, 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргээ хэрэгжүүлэхийг эцэг, эх, асран хамгаалагч, хувь хүн, хуулийн этгээдэд уриалсан байна.
Мөн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй, 18 нас хүрээгүй хүүхэд болон сургалтад хамрагдаж, бүртгүүлээгүй хүн /жолоодох эрхийн үнэмлэхтэйгээс бусад/, гэрээ байгуулаагүй болон гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй үйлчилгээ үзүүлэгчийн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт үүрэг болгосон юм.
Түүнчлэн нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах, гэрээний нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй бол түр хязгаарлах, эсхүл гэрээг цуцлах арга хэмжээг авахыг Нийтийн тээврийн бодлогын газарт тус тус үүрэг болгожээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий