- В 2025 году 17% населения Монголии и 3% родивших матерей составляют лица до 20 лет.
- Недостаток информации о репродуктивном здоровье и слабая доступность услуг для подростков.
- Призыв к родителям открыто общаться с детьми и давать медицинские советы.
- Последствия подростковой беременности: стыд, изоляция, отказ от медпомощи, отсев из школы, финансовые трудности, риск абортов, мертворождение, преждевременные роды, материнская смертность.
- Важность качественного школьного образования по здоровью для подростков.
Бэлгийн болон нөхөн үржихүйн талаарх мэдээлэл хангалтгүй, өсвөр үеийнхэнд зориулсан тусламж, үйлчилгээний хүртээмж сул, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байгаа нь өсвөр насны охидын жирэмслэлтэд нөлөөлөх хүчин зүйлс болж байна.
Эцэг, эх, асран хамгаалагч нар өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг, тэдэнд тусалдаг байхыг уриалж байна. Ингэснээр өсвөр насны охидыг жирэмслэлтээс сэргийлэх боломжтой.
Өсвөр насны охидын жирэмслэлтийн үр дагавар:
- Үе тэнгийнхнээсээ ичих, нийгмээс тусгаарлагдах
- Эмнэлгийн тусламж авахаас зайлсхийх
- Сургууль завсардах
- Санхүүгийн дарамтад орох
- Үр хөндөлт хийлгэх эрсдэл нэмэгдэх
- Амьгүй төрөлт
- Дутуу төрөлт
- Эх эндэх
- Эрүүл мэндийн бусад ноцтой эрсдэлүүд үүсдэг.
Багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эмч нар өсвөр насныханд зориулж сургуульд суурилсан эрүүл мэндийн боловсролыг чанартай, хүртээмжтэй, тасралтгүй олгох нь чухал юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий