Удиртгал хичээлүүд цахимаар явж есдүгээр сарын 14-ны Даваа гарагаас эхлэн танхимын хичээлүүд хэвийн эхлэх юм байна. 

Тодруулбал Боловсролын сайд Л.Энх-Амгалан албан ёсоор мэдээлэл хийхдээ "Их, дээд сургууль, коллежийн хичээл 2026 оны 9 дүгээр сарын 15-наас эхэлнэ." гэж мэдэгдсэн.

Учир нь 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зохион байгуулалт, хамгаалалтын бүс, замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотойгоор хичээлийн шинэ жилийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна. 

"8 дугаар сарын 17-ны өдрөөс элсэлтийн цахим бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлнэ"

Иймээс өнөөдөр буюу 7 сарын 27-ны өдөр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга нар болон Боловсролын ерөнхий газрын дарга дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр санал нэгдсэн байна.

  • 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс элсэлтийн цахим бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Сургалтын байгууллагууд дээр ямар нэгэн үйл ажиллагаа огт явагдахгүй бүх зүйл цахимаар явах учир хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын дээд боловсролын сургалтын байгууллага, политехникийн коллежид ирж суралцах оюутан залуучууд есдүгээр сарын 1-ний өдрийг дуустал Улаанбаатарт ирэх шаардлагагүй юм байна. 

  • 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хичээл сонголтын үйл ажиллагааг цахимаар эхлүүлэх;
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс танхимын хичээлийг эхлүүлэх 

Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд дээрх саналтай санал нэгдэж, татгалзсан санал гараагүй бөгөөд нэгдсэн шийдэлд хүрчээ.