- В 2025 году в Хөвсгөл аймаге 72.2% новых случаев рака диагностированы на III-IV стадиях.
- 51.9% умерших от рака скончались в течение года после постановки диагноза.
- Кампания 'Хавдрын эсрэг үндэсний аян' проводится в 16-й раз при финансировании ХААН Банка.
- В 2026 году кампания запланирована в Сэлэнгэ, Хөвсгөл и Дорнод аймагах.
- За предыдущие пять кампаний в Хөвсгөл аймаге обследовано 9088 человек, выявлено 56 случаев рака и 114 подозрений.
Хөвсгөл аймагт "Хавдрын эсрэг үндэсний аян" өмнө нь 2011, 2012, 2013, 2016, 2019 онуудад амжилттай хэрэгжсэн бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Өмнөх таван удаагийн аяны хүрээнд 9,088 иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж, 56 хорт хавдар, 114 хорт хавдрын сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэн шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон ажилласан билээ.
Харин энэ удаагийн аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар Хөвсгөл аймгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө үзүүлж, хорт хавдар болон хавдрын урьтал эмгэгийг эрт үед нь илрүүлэхээр ажиллах юм. Мөн орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
2011 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй энэхүү аян Монгол орныг дөрвөн удаа бүтэн тойрон ажиллаж, өнөөдрийн байдлаар 140 мянга гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулжээ. Мөн 10 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулж, 700 гаруй хорт хавдрын тохиолдлыг эрт илрүүлэн, 550 гаруй өвчтөнд яаралтай мэс засал хийх боломжийг бүрдүүлсэн байна.
ХААН Банк нь банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээр урт хугацааны, тогтвортой үр нөлөө бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд "Хавдрын эсрэг үндэсний аян"-д өнөөдрийг хүртэл нийт 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Комментарии
Загрузка…
Оставить комментарий