Бусад дуудлагад дүүрэг, хороо, СӨХ-ны холбогдох албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн байна. Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орохыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Иймд иргэд та бүхнийг хол ойрын замд баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.