- Монголия испытывает дефицит нефтепродуктов из-за ситуации в России
- Правительство Монголии ведет переговоры о поставках топлива из Китая, Южной Кореи и России
- Из Китая будет поставлено 6000 тонн бензина АИ-92 и АИ-95 стандарта Евро 5
- Текущие запасы: 31000 тонн АИ-92 (15 дней) и 80000 тонн дизеля (20 дней)
- Министр промышленности Г.Дамдинням находится в Южной Корее для переговоров о поставках авиатоплива
Монгол Улсын Засгийн Газраас нөөцийн саваа нэмэгдүүлэх бодлогын ажлуудыг эрчимтэй хийж хэрэгжүүлж байгаа аж.
Өнөөдрийн түвшинд 15 хоногийн буюу 31,000 тонн АИ-92, 20 хоногийн нөөцтэй 80,000 тонн дизель түлш байгаа юм байна. Уг нөөцийг маш богино хугацаанд нэмэгдүүлэхийн тулд ОХУ-аас 7-р сард авсан хэмжээнээсээ тодорхой хэмжээнд нэмэгдүүлж захиалгаа баталгаажуулжээ. Мөн БНСУ-аас бүтээгдэхүүн авахаар өнөөдөр АҮЭБЯ-ны сайд Г.Дамдинням холбогдох аж ахуйн нэгжүүдтэйгээ Солонгос улсад уулзалт хийж байгаа юм байна.
БНСУ-аас онгоцны түлш авахаар тохирсон. Мөн БНХАУ-аас Евро 5 төрлийн 6,000 тонн АИ-92, АИ-95 автобензин авахаар хэлцэл хийгдсэн байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд өөрсдийн авах хүсэлтээ илэрхийлсэн ба маргаашаас ачилтууд хийгдэх юм байна.
ОХУ-д дотооддоо нөөц нь хомстчихсон, доголдол үүсэж үнэ нь нэмэгдчихсэн байгаа хэдий ч Монгол Улсад ач холбогдол өгч хүссэн хэмжээгээр боломжгүй ч гэсэн тасралтгүй нийлүүлээд явж байгаа нь талархалтай. Тодорхой хэмжээний дутагдлыг бусад улсаасаа нөхөхөөр ажиллаж байна гэдгийг онцлов.
Мөн 8-р сарын эхний арав хоногт ОХУ-аас татан авалтаа нэмэгдүүлэх хүрээнд хүсэлтүүд илгээгээд ажиллаж байгаа ба нөөц багассан нөхцөл байдлыг 10 хоногийн хугацаанд нөхөж бүрдүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Аж ахуйн нэгжүүд нөөцөө тогтоон барихаар хязгаарлалтай олгож байгаа зарим газарт огт өгөхгүй байгаа энэ үед нийт аж ахуйн нэгжүүдээ тэгш олгох нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий