Усан оргилуурыг гурван ээлжээр өдөр бүр цаг тутамд цэвэрлэдэг ч иргэд хог их хаядаг. 380В-ын хүчдэлтэй цахилгаанаар ажилладаг усан оргилуур руу хүүхэд болон тэжээвэр амьтан оруулах, хог, чулуу шидүүлэх юм. Энэ байдлаа больж, соёлтой байхыг хүсье.

Усан оргилуурыг усаар хангадаг худаг өндөр хүчтэй тогоор ажилладаг гэдгийг хүүхдүүддээ хэлж, анхааруулж өгөөрэй" хэмээв.

Тэрбээр 2016 оноос эхлэн 10 орчим жил цэцэрлэгт хүрээлэнгийн усалгааны системийг хариуцан ажиллаж байгаа аж.