Удам Финанс ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа, факторинг, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, итгэлцлийн үйлчилгээ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон таван тусгай зөвшөөрлийн хүрээнд 10 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 3 салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа шуурхай, найдвартай санхүүгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.   

Компани нь татан төвлөрүүлж буй эх үүсвэрээ компанийн дунд хугацааны стратегийн зорилтын хүрээнд бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд чиглүүлэн ашиглах төлөвлөгөөтэй байна.

Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагаанд андеррайтераар "Мандал Капитал Маркет ҮЦК" ХХК, арилжааны биржээр "Чингис хаан хөрөнгийн бирж" ХХК, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар "Юү Эй Эф Ассет Менежмент" ХХК, хуулийн зөвлөхөөр "Өмгөөллийн Кэй И Партнерс" ХХН, зээлийн шинжилгээ гаргагчаар "Си Пи Ти Эй Аудит" ХХК тус тус ажиллалаа.

Хамтран ажилласан байгууллагууд, итгэл үзүүлсэн хөрөнгө оруулагчид, харилцагч, түншүүддээ талархал илэрхийлье.