Тэд хамгийн сүүлд долоон сарын өмнө Швейцарын Давос хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр уулзаж байсан гэнэ.

Билл Гэйтс нь АНУ-ын цөмийн эрчим хүчний TerraPower компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч юм.

Харин HD Hyndai нь Өмнөд Солонгосын тэнгисийн хөлөг онгоц үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани юм байна.

Тус компанийн толгой компани болох HD Korea Shipbuilding & Offshore Engineering компани 2022 онд TerraPower компанид $30 саяын хөрөнгө оруулж байжээ.

Сүүлд TerraPower компанийн АНУ-ын Виоминг мужид байгуулж буй натрийн хөргөлттэй хурдан реакторын төслийн барилгын ажилд HD Hyundai оролцох болсон байна.

2025 оны гуравдугаар сард Гэйтс, Чун нар натрийн реакторыг хэрэглээнд нэвтрүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байжээ. Үүнээс хойш таван сарын дараа тэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар дахин уулзаж байсан гэнэ.

Энэ оны тавдугаар сард хоёр компани Натрийн Реакторын Хангамжийн ерөнхий гэрээ байгуулснаар HD Hyundai нь натрийн реакторын битүүмжлэлтэй системийн эд ангийн гол үйлдвэрлэгч болж байжээ.