Тодруулбал Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас зохион байгуулан, орчны бүсийнхээ гурван суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын ойн сан бүхий газруудад Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 12,000 орчим га талбайд, үүргийн шүршигч багаж ашиглан ажиллажээ.

Тус ажлыг Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг хамгаалалтын захиргаа, Өндөрхангай сум дахь сум дундын ойн анги, Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын байгаль орчны тасгийн албан хаагчид, мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэв.