- Премьер-министр Монголии Н.Учрал представил уточненный бюджет на 2026 год.
- За счет сокращения расходов на командировки, обучение, рекламу, мебель, машины, консультационные услуги, пособия, награды, форумы, совещания, церемонии, излишнее топливо и бумагу удалось сэкономить 1.4 триллиона тугриков.
- Экономия включает 433 миллиарда тугриков от текущих расходов, 758 миллиардов от ценных бумаг столицы и 249 миллиардов от капитальных расходов.
- Сэкономленные средства будут направлены на повышение зарплат в сферах образования, здравоохранения, культуры и спорта, а также на базовые пенсии для пожилых людей.
- 400 миллиардов тугриков пойдут на стабилизацию цен на мясо, муку и овощи, субсидии на электроэнергию, модернизацию энергетики и программу 'Школа рядом с домом'.
Тэрбээр “Томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, машин техник, зөвлөх үйлчилгээ, тэтгэмж, шагнал, форум, хурал, ёслол, илүү шатахуун, цаасны зардлыг бүхлээр нь танаж, төр бүсээ чангалсан шиг чангалж, 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.
Бид урсгал зардлаас 433 их наяд, нийслэлийн үнэт цааснаас 758 их наяд, хөрөнгийн зардлаас 249 их наяд төгрөгийг бодитоор хэмнэж байна.
Төр зардлаа танахдаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Зөвхөн төрийн албан хаагчдын цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулна. Нийт 433 тэрбум төгрөгийг сайд нарын багцаас хэмнэсэн.
Ингээд 1.4 их наяд төгрөгийг хэмнэсний үндсэн дээр нэг их наяд төгрөгийг:
- Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал,
- Эрүүл мэндийн салбарын цалинг нэмэгдүүлэх,
- Соёл, спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг нэмэгдүүлэх,
- Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, ахмадуудад суурь тэтгэвэр олгох зэрэгт зарцуулна.
Харин 400 тэрбум төгрөгийг:
- Мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулна,
- Хэрэглэгчдэд ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлж, эрчим хүчний тарифын алдагдалд татаас олгоно,
- Эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл,
- Гэрт ойр сургууль хөтөлбөрт зарцуулна" хэмээн танилцууллаа.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий