- Мэр Улан-Батора Б.Пурэвдагва встретился с представителями британского экспортно-кредитного агентства UKEF.
- В 2025 году был подписан меморандум о сотрудничестве по поставкам британских товаров и услуг для проектов в сфере общественного транспорта, включая метро Улан-Батора.
- На встрече обсуждалась гибкость в расчете комиссии за выдачу кредитных гарантий для проекта метро.
- Население Улан-Батора, по прогнозам, достигнет 2 миллионов к 2035 году, что подчеркивает необходимость метро.
- В рамках подготовки к проекту метро обновляются технико-экономическое обоснование, проектная документация, смета, а также проводятся оценка воздействия на окружающую среду и социальную сферу.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагын төлөөлөлтэй уулзав.
Уулзалтад Их Британийн Экспортын Санхүүжилтийн Байгууллагын Эх үүсвэрийн бодлого хариуцсан захирал Вомик Нур Шах, тус байгууллагын Бизнесийн эх үүсвэрийн бодлогын бүсийн захирал Крис Аллум нар оролцлоо.
Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжит төслүүдэд, тэр дундаа нийтийн тээврийн салбар болон Улаанбаатар метро төсөлд Их Британийн бараа, үйлчилгээг нийлүүлэх замаар хамтран ажиллахаар 2025 онд санамж бичиг байгуулсан. Улаанбаатар метро төсөлд зээлийн баталгаа гаргах асуудлын хүрээнд өнөөдрийн уулзалт зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хоттой идэвхтэй хамтын өрнүүлж ирсэнд Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагад талархал илэрхийлэв.
Тэрбээр
“Улаанбаатар хотын мега төслүүдийн хамгийн том нь метро төсөл юм. Тус төслийн ажил төлөвлөсөн хугацааныхаа дагуу үргэлжилж байна. Метро төсөл нь нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойгоос гадна оршин суугчдын амьдралын хэв маяг, хотын соёлд том нөлөөтэй. Улаанбаатар хотын хүн ам 2035 он гэхэд хоёр саяд хүрэх төлөвтэй байна. Энэ тоо метро төслийг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг харуулж буй”
гэлээ.
Улаанбаатар метро төслийн бэлтгэл ажлын хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн тооцоог шинэчилж, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хүний нөөцийн бэлтгэл, иргэдийн оролцоог хангах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий