"Хотын төвөөс Бэлх, Сэлх рүү дугуйн замтай болсон. Зам дагуух айлууд дураараа орц, гарц хийхгүй байхыг хүсье"
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 километр авто замын хучилтын ажлын явц 95 хувьд хүрчээ. Энэ тухай авто замын гүйцэтгэгч “Наранбулаг хан” ХХК-ийн ахлах инженер Б.Баатархүү “Замын нийт ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Гэрэлтүүлэг шийдэгдсэн. Дугуйн зам 1.2 кил