Д.Оюунбат: Голын усны түвшин есдүгээр сарын 15-ныг хүртэл буурахгүйг иргэддээ анхааруулъя
Ойрын өдрүүдэд Тэрэлж, Туул гол үерийн аюултай түвшнийг давж үерлэж байгааг цаг уурын байгууллага, онцгой байдлын байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж буй ч усны осол гарсаар байна. Ялангуяа сүүлийн гурав хоногт усны ослын найман дуудлага мэдээлэл бүртгэгдэж, зургаан иргэн нас барж, хоёр хүнийг эрэн ха