Тэрбээр "Намайг махны үнэ өсгөж, инфляц нэмэгдүүлсэн, мах хулгайлсан, төсөл хөтөлбөр нь даамжраад ард түмний аяга руу орсон гэдэг шалтгаанаар огцрууллаа гэдэг сүржин мэдэгдэл хийжээ. Махны үнэ өссөн нь хотын даргын буруу, 2,500 тонн мах сох дутсан нь Нямбаатартай холбоотой гэдэг ядмагхан улс төрийн мэдэгдэл хийж. НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан бидний ялалтыг ээлжит, сурсан аргаараа хулгайлж байгаа юм байна.
Гэтэл үнэндээ өнөөдрийн махны үнийн өсөлт нь Н.Учралыг Эдийн засаг, хөгжлийн сайд байхад нь түлшний хомсдолд оруулсан буруу бодлогын уршиг юм. Н.Учрал Ерөнхий сайд болсноосоо хойш нийслэлийн хэрэгжүүлж байсан бүх төсөл хөтөлбөрийг зогсоосон. Энэ хүн Ерөнхий сайдыг ажлыг авснаасаа хойш зөвхөн надтай ноцолдсон. Сүүлдээ намайг ажлаа сурталчилж лайв хийдгээ боль, чимээгүй бай гэдэг болсон.
2023 онд ногоон автобусны асуудлаас болж хот хүндэрлээ чи оч гэж намаас үүрэг өгөхөд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа өгөөд очиж байлаа. Намайг ажил авахад гудамжинд автобус шатдаг, халтиргаа гулгаа давсны хэрүүл хийдэг, агаарын бохирдлыг дийлэхээ больсон байсан.
Би нэг дэх өдөр ажлаа ёс төртэй хүлээлгэж өгнө. Өнөөдөр Улаанбаатар хотын данс, арилжааны банкуудын харилцах дансанд 1.5 их наяд төгрөг 14-16 хувийн хүүтэй хадгалагдаж байна. Төрийн сангийн харилцах дансанд 700 тэрбум төгрөг хадгалагдаж байна.
Н.Учрал дүүд эхлээд ажил хийж сур гэж хэлье. Бусдын ялалтыг хулгайлаад чи хол явахгүй.
Нямбаатарын нэр хүнд минийхээс илүү гарчхаад байна гэдэг атгаг санаагаар Н.Учрал Туулын хурдны зам төслийг зогсоосон.
Би чамайг хар нялхаас чинь мэднэ. Улс орон удирдахад чиний толгой чинь хүрэхгүй. Чи орон нутгийн сонгуульд нэг дүүрэг ялуулж үзээгүй алиа бацаан. Чи хүн болгоны татаас дэмжлэгээр төрийн бүх албыг хашиж байна. Энэ хугацаанд чи юу хийв. Монголд хууль байдаг бол хоёулаа эцсээ хүртэл явъя. Чи миний зовлогыг хорино уу гэхээс биш зориг зүрхийг хорьж барахгүй бацаан аа" гэжээ.
ВИДЕО:
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх