“Өнөөдрөөс өөрийгөө хайрлая” аяны гол зорилго нь:
- Монголд эрт илрүүлгийн соёлыг бий болгох
- Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг уриалах
- Эрэгтэйчүүдийн зүрх судасны өвчлөлийг бууруулах
- Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрийн эрүүл мэндэд анхаарах ойлголтыг түгээхэд чиглэж байна.
Монгол Улсад зүрх судасны өвчлөл нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Уг өвчлөлд эрэгтэйчүүд илүү өртөж байгаа нь ажлын ачаалал, стресс, амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, архи тамхины хэрэглээ зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өвчилж, хожуу шатандаа оношлогддог байна.
Зүрхний өвчлөл гэнэт бий болдоггүй. Олон жилийн турш тоолгүй явсаар нэг л өдөр амь насанд аюултай нөхцөлд хүргэдэг. Тиймээс тогтмол эрт илрүүлэгт хамрагдах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв алхмуудын нэг болоод байна.
Аяны хүрээнд НУРА эрт илрүүлгийн төвөөс “Зүрхээ хайрлая” багцыг онцлон санал болгож байгаа бөгөөд тус багцад зүрх судасны эрсдэлийг үнэлэх, эрт үеийн өөрчлөлтийг илрүүлэх цогц үзлэг, шинжилгээнүүдийг багтдаг.
Өөрийгөө хайрлана гэдэг ирээдүйн амьдрал, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх