Тус төрийн бус байгууллага нь 2007 оноос хойш Монгол Улсад цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Төв аймгийн Баянхангай суманд байрлах “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбай нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах зорилготой томоохон төсөл юм.
Уг төслийг 2022 онд БНСУ-ын Ойн газрын харьяа Солонгосын ойн аж ахуйг дэмжих агентлагийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 га талбайд 55,000 гаруй мод таригдаад байна.
2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан энэ удаагийн өдөрлөгт “Эдүлайн сургалтын төв”-ийн 130 гаруй багш, суралцагчид идэвхтэй оролцож, нийт 1000 хайлаас мод тарин байгаль орчноо хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан байна.
Онцлох нь, өдөрлөгт оролцсон суралцагчдын дийлэнх нь мод тарих сайн дурын ажилд анх удаа оролцож байсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь тэдэнд байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар төлөвшүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа оролцохын үнэ цэнийг ойлгуулах чухал туршлага болсон юм. Мөн экологийн боловсрол, иргэний оролцоог нэмэгдүүлэх бодит нөлөө бүхий арга хэмжээ болж өндөрлөлөө.
Эдүлайн ХХК нь боловсролын салбарт манлайлан ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгааллыг үйл ажиллагааныхаа чухал үнэт зүйл болгон хэрэгжүүлсээр байна.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үйл хэрэг нь зөвхөн нэг байгууллагын бус, хүн бүрийн оролцоо шаардсан урт хугацааны хариуцлага билээ. Иймд “Эдүлайн ХХК” нь иргэн, байгууллага бүрийг эх дэлхийгээ хайрлан хамгаалах, мод тарих, байгаль орчноо нөхөн сэргээх сайн үйлсэд идэвхтэй нэгдэхийг уриалж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх