"Авто зогсоол байгуулах 192 байршлын 25 нь шинэ бол бусад нь гарааш буулгасан нийтийн эзэмшлийн байршил, "
Улаанбаатар хотын хөгжлийн корпорац
"-ын хэрэгжүүлж буй 39, ЗХУТ-д менежмент хийгдэж байсан төлбөртэй 82 зогсоолын байршил багтаж байгаа"
-г тайлбарлав.
Харин авто зогсоолоос олдог орлогын тухай "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин "Гэрээтэй байгууллагуудын авто зогсоолуудын стандарт, нийслэлийн Замын санд төлбөрийг төвлөрүүлэхэд хяналт тавьж байна.
Одоогийн байдлаар нийслэлийн 84 байршилд авто зогсоол ажиллуулдаг 54 ААН гэрээтэй ажилладаг. Эдгээр зогсоол өдрийн 12 цагийн тарифтай бөгөөд НИТХ-ын 2011 оны тогтоолоор нэг цагийн 1,500 төгрөгийн төлбөртэй байна.
Харин хувийн ААН-үүд авто зогсоолын үнэ тарифыг өөрсдөө тогтоох нь нээлттэй байгаа.
Энэ жил 4,500 орчим авто зогсоолын төлбөрөөс 2.4 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн Замын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Авто зогсоолоос 2024 онд 950 сая, 2025 онд 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн Замын санд төвлөрүүлсэн.
2020-2024 онд НИТХ-аар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто зогсоолын менежментийг сайжруулах төслийг хэлэлцэж, гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулахаар болсон. Сонгон шалгаруулалтад "Эн Ти Би" компанийн түншлэл 50 байршилд авто зогсоол ажиллуулахаар болсон юм. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 38 байршилд авто зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 12 байршлынх шүүхийн маргаантай байгаа учир үйл ажиллагаа явуулахгүй байгаа" гэв.
Тээврийн хэрэгслийн ил болон далд зогсоол байгуулах гэж буй 192 байршлын зураглал:
192 байршлын жагсаалт:
Тогтоолын төсөл батлагдсанаар дээрх байршлуудад авто зогсоол байгуулах боломжтой болж байгаа бөгөөд газар олгохгүй, барилга байгууламж бариулахгүй аж.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх