Уг судалгааны дүнгээс хамаарч бизнес эрхлэгчид аль улсад хөрөнгө оруулахаа шийддэг тул эдийн засгийн чухал "толь" үзүүлэлт гэдгийг мэдээллийн эхэнд онцолж байв.

2026 онд 70 улсыг эрэмбэлэхэд өрсөлдөх чадвар хамгийн сайтай улсаар Сингапур шалгарч, Хонконг, Швейцар, Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират улс жагсжээ. Харин манай улс 67 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөх оноосоо хоёр байраар ухарсан үзүүлэлт гэдгийг ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирал, доктор Ч.Отгочулуу хэллээ.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав