- Японское агентство по обращению с ядерными отходами начало изучение острова Минамитори как возможного места захоронения отходов.
- Остров Минамитори необитаем, расположен в 1900 км к востоку от Токио.
- Исследование продлится 20 лет в три этапа; первый этап включает изучение геологии и вулканической активности.
- Местные власти, согласившиеся на исследование, могут получить до 2 миллиардов иен (12,6 млн долларов) гранта.
- Губернатор Токио Юрико Койке пока не выразила свою позицию по проекту.
Минамитори арлыг бүхэлд нь болон эрэг дагуух далайн ёроолыг судалгаанд хамруулах гэнэ.
“Бид судалгааг болгоомжтой, тогтвортой үргэлжлүүлэх болно. Бид орон даяар аль болох олон бүс нутгийг үүнд хамруулах хүсэлтэй байгаа” гэж Цөмийн Хаягдлыг Удирдах Байгууллагын ерөнхийлөгч Акира Ямагүчи мэдэгджээ.
Өмнөх гурван газраас ялгаатай нь Минамитори аралд хүн амьдардаггүй. Токио хотоос зүүн зүгт 1,900 км зайд оршдог тус арал дээр зөвхөн засгийн газрын болон өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний төлөөлөл байрладаг.
Төслийн эхний шат хоёр жил үргэлжлэхдээ тухайн бүс нутгийн геологийн эх сурвалж дээр үндэслэн газарзүйн нөхцөл байдал, галт уулын идэвхжил зэргийг судлах юм байна.
Судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн орон нутгийн захиргаа хоёр тэрбум иен ($12.6 сая) хүртэл хэмжээний буцалтгүй тусламж засгийн газраас авах боломжтой ажээ.
Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам Минамитори арлыг судлах хүсэлтийг гуравдугаар сард гаргаж, тус арал харьяалагддаг Огасавара хотын захирагч Масааки Шибуяа дараа сард нь зөвшөөрөл өгч байв.
Гэхдээ судалгааны дараа дараагийн үе шат хэрэгжихэд Токио хотын захирагч Юрико Койкегийн зөвшөөрөл шаардлагатай болох юм байна. Тэрбээр одоохондоо энэ талаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлээгүй байгаа юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх