Тодруулбал "Tennessee State" их сургуулийн эмэгтэй баг түүнийг эгнээндээ элсүүлснээ өчигдөр албан ёсоор зарлав. 

Ингэснээр тэр АНУ-д D1-ийн багаас тэтгэлэг авсан Монголын хоёр дахь, анхны эмэгтэй тамирчин болж байна. Түүнээс өмнө Ш.Энхийн-Од ийм тэтгэлгээр АНУ-д суралцаад энэ жил төгсөж байгаа юм.

Өдгөө 19 настай Н.Нандинхүсэл өнгөрсөн жил D II-ийн баг "Florida Tech Panthers" багт зүтгэхдээ 17 тоглолтод оролцсон. Үүнээс 13 тоглолтод гараанд гарсан бөгөөд нийт 197 оноо авсан байна. Өнгөрсөн улирлын арваннэгдүгээр сард нэг тоглолтод 28 оноо авсан нь түүний оргил үзүүлэлт байв.

"Tennessee State Lady Tigers" багийн хувьд 1977 оноос хойш оюутны лигт өрсөлдөж буй. Хасагдах шатанд гурван удаа буюу 1994, 1995, 2015 онд оролцсон юм. 

Одоо тус багийн ахлах дасгалжуулагчаар WNBA-гийн аварга, бүх оддын тоглолтод долоон удаа оролцсон Кэндис Дюпри хоёр дахь улиралдаа ажиллаж байгаа аж.