- Основатель бренда Golden Gobi П.Болд удостоен звания 'Заслуженный работник промышленности' указом президента Монголии У.Хурэлсуха.
- Компания основана в 2003 году, с 2004 года производит шоколад по бельгийской технологии.
- Производственная мощность — до 5 тонн продукции в день, более 50 наименоваций.
- С 2013 года экспортирует продукцию в Китай, в 2023 году запущен премиум-бренд Artisan.
- Компания внедрила стандарты HACCP и ISO 22000, имеет 6 филиалов и 7 фирменных магазинов.
Монгол Улсын зах зээлд үйлдвэрийн аргаар шоколад үйлдвэрлэдэг үндэсний компаниуд харьцангуй цөөн бөгөөд дийлэнх нь импортын хамаарал өндөртэй байдаг өнөөгийн нөхцөлд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийх нь салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлогч гол хүчин зүйл юм.
Энэхүү стратегийн чухал шилжилтийг үндэсний үйлдвэрлэлдээ амжилттай хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдал, экспортын гарцыг өргөжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Golden Gobi" брэндийг үүсгэн байгуулагч П.Болдыг "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цолоор шагналаа.
Орчин үеийн хэрэглэгчид брэндүүдээс зөвхөн чанартай бүтээгдэхүүн бус, нийгэм болон эдийн засагт оруулах бодит үнэ цэн, тогтвортой алсын харааг шаарддаг болсон бөгөөд "Golden Gobi" брэндийн 20 гаруй жилийн түүх энэхүү итгэлцэл дээр тогтож ирсэн юм.
Брэндийн үндэс суурь анх 2003 онд тавигдаж, гурван төрлийн сүүтэй хавтгай шоколадыг зах зээлд танилцуулснаар хөгжлийн түүхэн замнал эхэлсэн бөгөөд улмаар 2004 онд Бельги, Монголын хамтарсан хөрөнгө оруулалтаар "Есөн Од Фүүд Интернэшнл" ХХК-ийг байгуулж, цэвэр шоколадыг эх орондоо албан ёсоор үйлдвэрлэж эхэлжээ.
Европын стандартад нийцсэн дээд зэргийн түүхий эдийг Бельги Улсаас импортлон, MNS CAC 87:1996 стандартын дагуу Бельгийн технологи, нарийн ноу-хау, онцгой жорыг ашиглан үйлдвэрлэлээ явуулдаг тус үйлдвэр өдгөө өдөрт 5 тонн хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар хавтгай шоколад, набор буюу шоколадны цуглуулга, үрлэн чихэр зэрэг 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна.
Тус брэнд дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн ашигладаг өндөр чанарын сав баглаа боодол, байгууллагын онцлогийг шингээсэн захиалгат бүтээгдэхүүнээрээ тэд зах зээлд хэдийнэ чанарын жишиг тогтоож чадсан юм.
"Golden Gobi" брэнд 2013 оноос эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу бүтээгдэхүүнээ экспортолж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа бататгасан ба 2023 онд гар аргаар урласан дээд зэрэглэлийн "Artisan" брэндийг зах зээлд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд хүргэх үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлсэн үйл явдал болов. Тус компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны HACCP ISO22000 стандартыг хэрэгжүүлж байна.
Өнөөдөр тус компани үйлдвэрлэлээс гадна үйлчилгээний чиглэлээ өргөжүүлэн, 6 салбар, 7 нэрийн дэлгүүрээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүрч, шоколадны төрөлжсөн дэлгүүр, бэйкэри, кофе шопын үйлчилгээг цогцоор нь хөгжүүлж байна. Өөрийн үйлдвэрлэсэн цэвэр шоколадыг үндсэн орц болгон ашигласан халуун, хүйтэн шоколадан ундаа, нарийн боов, десертээр дамжуулан тэд Монголын хэрэглэгчдэд хүнсний соёлын цоо шинэ, сонирхолтой жишгийг түгээж байна.
Компанийн хөгжлийн бодлогын хамгийн том түүхэн үсрэлт, стратегийн чухал алхам нь 2026 оны 4 дүгээр сараас эхлэн үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөн, какаоны үрнээс эцсийн шоколадан бүтээгдэхүүн хүртэлх бүрэн үйлдвэрлэлийн буюу "Bean-to-Bar" технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн явдал юм.
Энэхүү хөрөнгө оруулалт нь Монголын шоколадны үйлдвэрлэлийн салбарт импортын хамаарлыг эрс бууруулах, дотооддоо өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх стратегийн асар өндөр ач холбогдолтой юм.
Тогтвортой үйл ажиллагаа явуулж, орчин үеийн техник технологийн шинэчлэлийг тогтмол нэвтрүүлэн Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой "Golden Gobi" брэнд, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан П.Болдын удирдсан хамт олон ирээдүйд чиглэсэн чанар, итгэлцлийн баталгааг эх орондоо нутагшуулж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх