PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар, PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар, хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарсан.
Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал
" Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн"
гэв.
Өвлийн улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын 175 мянга орчим айл өрхөд БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306 мянган тонн хагас кокс түлшийг ₮226 тэрбумаар буюу нэг тонн түлшийг 738 орчим мянган төгрөгөөр тооцон худалдаж авч, 25 килограммын шуудайтайг 5,000 төгрөгөөр иргэдэд борлуулсан.
Харин дараа нь буюу энэ оны дөрөвдүгээр сард Хятадаас ₮45 орчим тэрбумаар 61,000 тонн хагас коксон түлшийг нэмж авчээ.
Харин дараа нь буюу энэ оны дөрөвдүгээр сард Хятадаас ₮45 орчим тэрбумаар 61,000 тонн хагас коксон түлшийг нэмж авчээ.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд:
- Шинжлэх ухааны профессор, Академич Х.Энхжаргал
- ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичиг, профессор Ж.Цэен-Ойдов
- МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва
- Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, профессор Л.Жаргалсайхан
- МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш, профессор Б.Батжаргал
- МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн, Ногоон Эрчим хүч инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Баясгалан
- МУИС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Э.Пүрэвдалай
- Физикийн ухааны доктор, Монголын ус, цаг уурын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаяр
- ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр
- “Эрчим Инженеринг” ХХК-ийн захирал М.Батболд
- “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Түвшинхүү нар багтдаг байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх