Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, Дорнод аймгийн Матад сумын малчин, Манлай уяач Бат-Очирын Цэндбаатар нарт Гавьяат малчин цол хүртээлээ. Мөн нэр бүхий адуучид, уяачдыг төрийн дээд одон, медалиар шагнасан юм.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Чинзоригтийн Лхагвасүрэн,
Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Лувсандагвын Шатарчулуун,
Алтангадас одонгоор:
Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Осорын Ганбаатар,
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Сумъяасүрэнгийн Ганзориг
Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Сэдэдийн Цогт-Эрдэнэ,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Мөнхжаргал,
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гомбожавын Баярхүү нарыг тус тус шагнаж урамшууллаа.
ФОТО
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх