"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу нас барсан иргэний “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлж эхлэхээр болжээ. 

Уг шийдвэр нь 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшиж байсан иргэн хамаарах юм. Харин хууль ёсны өвлөгч гэдэгт Иргэний хуульд заасан хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болон хуульд заасны дагуу хүсэлт гаргасан өвлөгчийг өв хүлээн авсан гэж үзэх аж. 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав