- Разрешение на установку рекламной конструкции у Государственного академического театра драмы выдано 18 сентября 2025 года компании 'Эс Би Би Эвер Инвестмент'.
- Разрешение отменено 29 мая 2026 года постановлением А/156.
- Основания: нарушение запрета на размещение в данном месте, несоблюдение строительных норм, невыполнение договорных обязательств.
- Антикоррупционное агентство (АТГ) ранее предупреждало о необходимости проверки и отмены разрешения.
- Общественность критиковала конструкцию и требовала её сноса.
Зөвшөөрлийн тухай хуульд заасан энгийн зөвшөөрлийг олгохдоо нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор хориглосон байршилд олгосон, "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм", "Цахилгаан техникийн угсралтын дүрэм" болон Барилгын норм, нормативыг баримталсан эсэх нь тодорхойгүй, зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүрэг хэрэгжээгүй, гэрээ цуцлах зэрэг нөхцөл байдал үүссэн тул зөвшөөрөл олгосон шийдвэрийг нягтлах, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авахыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас мэдэгдэж, анхааруулаад байсан юм.
Түүнчлэн дээрх асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд шүүмжлэлтэй хандаж, нураахыг шаардаж байсан төдийгүй АТГ нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасанчлан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхтэй бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу аливаа байгууллага, албан тушаалтан АТГ-ын саналын дагуу гаргасан гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хүчингүй болгох буюу өөрчлөх үүргийг хүлээдэг гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх