Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуй, мопед, скүүтер зорчих хэсэг, эгнээ, хөвөө, зогсоол, тусгаарлалт, зөвшөөрсөн ба хориглох тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах ажлыг зохион байгуулах үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, мопед болон скүүтерийг бүртгэлжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй, зөвшөөрлийн улсын тэмдэгт, татвар, төлбөр хураамжийн хэмжээ тодорхойгүй, мопед болон скүүтер нь одоогоор ямар тээврийн хэрэгсэлд хамаарахыг хууль тогтоомжид тодорхойлоогүй, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэхийг харгалзан дүгнэлт гаргах, энэ төрлийн зөвшөөрлийн нэршил, хамрах хүрээг сайтар нягталж хуульд нийцүүлэх, эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулах, мопед болон скүүтерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трассыг тодорхой болгох хүртэл олгогдсон энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулахыг АТГ-аас мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх