“Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийн ирээдүйн ур чадвар” форумыг Боловсролын яам, Эрчим хүчний яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) болон “Энержи Инсайт” сэтгүүл хамтран өнөөдөр болж байна.
Энэ үеэр Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн бодлого хариуцсан ахлах шинжээч Ш.Ганзориг
" Одоо станцад ажиллаж буй инженерүүдийг орчин үетэй нь хөл нийлүүлж, дэлхий нийт хааш чиглэж байгааг ойлгуулахаар дараах мэргэжлүүдээр давтан сургалтуудыг хийнэ"
гэв.
Тухайлбал 2026-2030 он хүртэл
- Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд: Нар, салхины цахилгаан станцын зураг төсөл, ашиглалт, ашиглалт засварын инженер, сэргээгдэх эрчим хүчний менежмент, хяналт удирдлага.
- Батарей хуримтлуурын чиглэлд: BESS ашиглалт, хамгаалалт, галын аюулгүй байдал, төлөвлөлт, горим тооцооны инженер
- Ухаалаг сүлжээний чиглэлд: SCADA, EMS, DAS инженер, дата инженер, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн
- Хэрэглээний менежментийн чиглэлд: DSM ухаалаг тоолуур, тарифын аналитик мэргэжилтэн
- Дулааны хангамжийн чиглэлд: Дулааны тоолууржуулалт, дулааны насос, дулааны хуримтлуурын инженер
- Бодлогын чиглэлд: Эрчим хүчний эдийн засаг, тариф, хөрөнгө оруулалт, санхүүгийн загварчлал зэрэг...
Цаашлаад 2031-2040 онд технологи нутагшуулах, нарийн мэргэжилтэн бэлтгэх буюу усан болон усан цэнэгт цахилгаан станц, хийн станц зэрэгт мэргэжилтэн бэлдэх бол 2041-2050 онд цөмийн эх үүсвэр, устөрөгчийн станц зэрэг том чадлын сэргээгдэх эрчим хүч давамгайлах тул өндөр мэргэшсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хүний нөөц шаардагдана гэв.
Түүнчлэн одоогийн салбарын хүний нөөцийг дараах байдлаар хөрвүүлэх боломжтойг онцлов.
| Одоогийн мэргэжил | Хөрвөх боломжтой чиглэл |
|---|---|
| ДЦС-ийн цахилгаан инженер | Батарей хуримтлуурын станц, СЭХ-ний станц, эрчим хүчний менежментийн систем EMS, ухаалаг систем SCADA, реле хамгаалалт |
| Дулааны инженер | Дулаан насос, дулааны хуримтлуур, устөрөгчийн дулааны цахилгаан станц, дулааны үр ашиг |
| Диспетчер | СЭХ өндөр нэвтрэлттэй системийн оператор, балансын зах зээлийн оператор |
| Реле хамгаалалтын инженер | Ухаалаг сүлжээ, автоматжуулалт, өндөр хүчдэлийн сүлжээ оролцох нэгдсэн сүлжээний оператор инженер |
| Түгээх сүлжээний инженер | Мэдээллийн технологи, ухаалаг тоолуур, хэрэглээний менежмент |
| Эдийн засагч, тарифын мэргэжилтэн | Зах зээлийн загварчлал, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, төр хувийн хэвшлийн түншлэл, нүүрстөрөгчийн зах зээл |
| Байгаль орчны мэргэжилтэн | Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний менежмент, үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах менежмент үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зориулалтын менежмент... |
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх