Судалгаанд хамрагдсан нийслэлийн төрийн өмчийн 161 сургуульд 335 мянга гаруй хүүхэд суралцдаг. Нийт суралцагчийн 47.7 хувь нь бага бүлгийн суралцагчид. Бага бүлгийн хүүхдүүдийг сургуульд зөөх, хамран сурах тойргоосоо өөр сургуульд суралцах зэрэг нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг. Сургууль, цэцэрлэг амарсан үед тээврийн хэрэгслийн зорчилт буурдаг талаарх судалгааг нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Систем, динамик загварчлалын газрын захирал М.Гэрэлт-Од танилцууллаа.

Нийслэлийн ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин "Нийслэл 2026 он гарснаас хойш 5 сургууль, 3 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал гээд нийт 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан байна. Ингэснээр 4,890 хүүхэд хамран сурах тойрогтоо суралцах боломжтой боллоо.

Төрийн өмчийн сургуулийн 5,429 бүлэг буюу 67 хувь нь 36 буюу түүнээс дээш суралцагчтай байгаа юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг хэлэлцлээ" гэв.

2026 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 31 байршилд сургууль барих зорилгоор газар чөлөөлж байгаа аж.