- Төрийн банк и Монгольское общество Красного Креста начали сотрудничество
- Банк получил статус 'Особый член-партнер'
- Стороны планируют совместные проекты в области экологии, устойчивого развития и зеленого финансирования
- Банк предложил образовательные проекты для молодежи
- Планируется подписание меморандума о сотрудничестве
Энэ үеэр “Хүндэт Өргөмжлөл”-ийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа нар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрд гардуулсан юм.
Уулзалтаар, хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, сургалт болон мэдлэг түгээх чиглэлд хүнлэг энэрэнгүй ирээдүйн иргэнийг бүтээж, санхүүгийн боловсролыг олгох зорилгоор сурагч, оюутан залууст зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн залуу үеийнхний оролцоог дэмжих саналтай байгаагаа Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр илэрхийлсэн. Мөн оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын чиглэлд гишүүнчлэлийн тогтолцоог бэхжүүлж, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар ярилцсан.
Түүнчлэн Дэлхийн Усны өдөр, Цусны Донорын Дэлхийн өдөр, Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Олон Улсын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд олон нийтийг хамарсан сургалт, нээлттэй өдөрлөг, сайн дурын нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг бодит болгох үүднээс хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулахаар болсон юм.
Итгэл төгс Ногоон ирээдүй - Төрийн банк
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх