- Госбанк Монголии совместно с Бизнес-школой Монгольского государственного университета провел конкурс проектов 'Perpetua 2026' на тему 'Зеленое развитие'.
- В конкурсе участвовали студенты 3-4 курсов, представившие инновационные проекты по решению социальных, экономических и экологических проблем.
- Победители: 1 место - 'Sparkling Impact', 2 место - 'Greeno', 3 место - 'Hydra', специальное место - 'Бор Зүрх'.
- Госбанк заявил о продолжении сотрудничества с молодыми лидерами для развития их инициатив в реальные решения.
- Банк регулярно реализует проекты по финансовому образованию и поддержке молодежи.
Энэ удаа Төрийн банк Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Оюутны зөвлөлтэй хамтран “Perpetua 2026” төслийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
“Ногоон хөгжил” сэдвийн дор анх удаа зохион байгуулагдсан тус уралдаанд МУИС-ийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд оролцож, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг, хэрэгжих боломжтой төслүүдийг боловсруулан өрсөлдсөн юм. Нийт 13 баг оролцсоноос дараах багууд шилдгээр шалгарсан.
- I байр:“Sparkling Impact”
- II байр:“Greeno”
- III байр:“Hydra”
- Тусгай байр: “Бор Зүрх”
Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Төрийн банк эдгээр залуу манлайлагчидтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, тэдний шинэлэг санаачилгыг бодит шийдэл болгон хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн урт хугацааны үр нөлөөг бий болгоход онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн банк нь ирээдүйн харилцагч болох хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсрол олгох, зөв хандлага, зөв дадал хэвшилтэй, мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Тиймээс оюутан залуусын боловсрол, хөгжлийг дэмжихийн зэрэгцээ тэдний инновацлаг сэтгэлгээ, тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.
Мөн энэхүү хамтын ажиллагаа нь Төрийн банк болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, боловсролын салбар дахь инновац, тогтвортой хөгжлийн санаачилгуудыг дэмжих, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх чухал суурийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
Итгэл төгс - Ногоон ирээдүй
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх