- Парламент Монголии обсуждает назначение членов Генеральной избирательной комиссии.
- Депутат Г.Ганбаатар критикует включение военных и полицейских в состав комиссии, называя это шагом назад.
- Кандидаты предложены президентом, Верховным судом и постоянным комитетом парламента.
- Кандидаты обсуждают низкую явку избирателей (57% на выборах 2024 года) и необходимость повышения образования избирателей.
- Бюджет избирательной комиссии на просвещение избирателей сокращен с 570 млн до 17.3 млн тугриков.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилдог.
Энэ дагуу Ерөнхийлөгчөөс Д.Ариунболдыг, Улсын Дээд шүүхээс Д.Мөнхзоригийг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ж.Болд, Д.Давааням нарыг нэр дэвшүүлсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганбаатар "Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Цагдаагийн ерөнхий газрын дарга яагаад оролцох ёстойг ойлголоо. Батлан хамгаалах яамнаас цэргийн хүмүүс яагаад ороод ирэв. Та дөрвөөс гурав нь цэргийн цолтой хүмүүс байна. Нэг нь бүр Ерөнхийлөгчөөс цэргийн цол авсан хүн бололтой.
Цэрэг цагдаагийн хүмүүсийг Сонгуулийн ерөнхий хороонд оруулна гэдэг том ухралт шүү. Хэдэн гишүүн хэд нь цэргийн хүн байгаа, дараа нь хэнийг дэвшүүлж оруулж ирэх вэ.
Командаар явдаг цэргийн хүмүүсийг холбогдох газрууд яагаад дэвшүүлснийг гайхаж байна. Цэргийн хүмүүс даргын үгнээс гардаггүй зантай байдаг. Сонгуулийн ерөнхий хороонд төвч шударга, төрийн албанд олон жил ажилласан хүн байх ёстой.
Улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд намын гишүүдээ өргөтгөх, сонгуулийн үеэр иргэдийг хайрцаглах ажил хийж байснаас сонгогчдын боловсролыг дээшлүүлэх дээр учир дутагдалтай явж ирсэн. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд дөрвөн нэр дэвшигч юу хийх вэ" гэж асуув.
Нэр дэвшигч Д.Давааням: Бид өнгөрсөн жилүүдэд сонгууль яаж өгөх талаар процессын сургалтуудыг түлхүү орсон. 1992 оны сонгуулиас хойш сонгогчдын ирц буурсан. 2024 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 57 хувь нь оролцсон. Анх удаа сонгууль өгөх гэж буй залууст соён гэгээрүүлэх, нөлөөллийн сургалтуудыг түлхүү хийх бодолтой байгаа.
Нэр дэвшигч Д.Мөнхзориг: Миний авсан мэдээллээр Сонгуулийн ерөнхий хорооны төсөв дээр хүний нөөц, санхүүгийн боломж их муу байдаг юм байна. Энэ хүрээнд сонгогчийн боловсролыг дээшлүүлэх ажил хумигдмал. Сул орон зайг иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлж ирсэн. Миний хувьд энэ байгууллагатай хамтарч ажиллана. Мэдээллийн технологийн дэвшил, залуучууд руу чиглэсэн рийл бичлэг, нам бус нөлөөлөгч нарыг ашиглаж сонгуулийг боловсролыг дээшлүүлнэ.
Нэр дэвшигч Д.Ариунболд: 20-24 насны залуучуудын бүлэг хамгийн сул байдалтай харагдсан. Харин 18-19 насны залуус анх удаа санал өгч байгаа учраас идэвхтэй оролцдог. Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны төсөв дээр сурталчилгааны зардал дээр 570 сая төгрөг батлуулахаар санал оруулсан боловч 17.3 сая төгрөг болж батлагдсан. Ийм хэмжээний мөнгөөр ажил явахад хүндрэлтэй. Олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиас эхэлж сонгуулийн талаар мэдлэг мэдээлэл өгөх ёстой гэж бодож байгаа. Мөн залуучууд мэдээлэл авдаг цахим сувгуудыг ашиглах ёстой.
Нэр дэвшигч Ж.Болд: Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллаж байж сонгогчийн боловсролыг дээшлүүлнэ. Төрийн байгууллагуудыг сонгогчийн боловсролыг дээшлүүлэх ажилд идэвхтэй оролцуулах бодолтой байдаг.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх