- Монголия присоединилась к Рамочной конвенции ВОЗ по борьбе против табака в начале 2000-х
- Поправки в закон о табаке не принимаются с 2017 года
- Табак в Монголии дешевле хлеба
- Ставка налога на табак в 300 раз ниже международного стандарта
- Эксперты обвиняют правительство в бездействии и лоббизме табачных компаний
Энэ үеэр Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Машбадрах "Нийгмийн эрүүл мэндийн асуудалд төр засгийн оролцоо маш чухал байдаг. Бодлого, хууль тогтоомж, журмаараа дамжуулаад хүмүүсийг эрүүл, аюулгүй амьдруулах үүрэгтэй. Тиймдээ ч Монгол Улс 2000 оны эхээр Тамхины хяналтын суурь конвенцод хамгийн анх нэгдсэн улсуудын нэг.
Гэтэл Тамхины хуульд сүүлийн үеийн тамхины хэрэглээнд гарч байгаа өөрчлөлтийг зохицуулах өөрчлөлт оруулсан ч 2017 оноос хойш батлуулж чадахгүй байгаа нь төр засаг хариуцлагагүй ажиллаж байгаатай холбоотой.
Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө нийгэм, эдийн засгийн асар их ач холбогдолтой арга хэмжээг авахгүй яагаад удаашруулаад байгаа юм бэ? Мөнгө нь шууд орж ирдэг асуудлуудыг хурдан баталдаг ч 20-30-аад жилийн дараа нийгэмдээ асар их үр дүн үзүүлэх арга хэмжээг яагаад хойшлуулаад байна вэ?
Монгол Улс тамхинд ногдуулсан татвараараа хамгийн бага татвартай улсуудын нэг. Одоогийн байгаа татварыг 300 дахин нэмж байж олон улсын жишигт хүрэхээр байна. Гэтэл талхнаасаа хямд тамхитай байгаа нь төр засгаас явуулж байгаа бодлого хэчнээн сул, өлбөгөр байгааг харуулж байна. Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүй мөртлөө тамхины компаниудын лоббид автчихаад хууль батлуулахыг хойшлуулаад байгаа нь харамсалтай байна.
Залуучууд гэнэт үхэж байгаагийн ард эрүүл амьдралын хэв маяг байхгүй байгаа нь нөлөөлж байна" гэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх