- В Монголии каждый пятый человек курит, ежегодно от употребления табака умирает около 4300 человек.
- 72% смертей от табака происходят до 70 лет (преждевременная смерть).
- Возраст начала курения составляет 13 лет.
- Электронные сигареты содержат никотин 3-6%, что выше, чем в обычных сигаретах (до 1.2 мл).
- Предлагается включить электронные сигареты в понятие 'табак', обложить акцизом и запретить курение в помещениях.
Энэ үеэр Тамхины хяналтын тухай хуулийг батлуулахыг эрүүл мэндийн салбар дэмжиж байгаа. Электрон болон янжуур тамхи хоёуулаа ялгаагүй хортой гэдгийг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих алба /ЭМДМА/-ны дарга С.Гэрэлмаа онцлов.
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих алба /ЭМДМА/-ны дарга С.Гэрэлмаа
"Хэдий чинээ бага наснаасаа эхэлж тамхи татна төдий чинээ өвчлөлд өртөх нас нь эрт байна. 13 наснаасаа татаж эхэлсэн бол 23 хан насандаа хорт хавдраар өвдөх, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл нь илүү байна. Залуу хүмүүс гэнэт нас бардаг, унтаад сэрээгүй тохиолдлуудын өвчний түүхийг судалж үзвэл тамхи татдаг байсан байдаг "
гэв.
Судлаач Л.Дэлгэрзул "Бүх төрлийн тамхи дотроо хортой бодистой. Утаа агаар дээр гарч ирсний дараа агаар дээр байсан бусад бодисуудтай урвалд орж дараагийн хортой бодисыг үүсгэж хавдар төрүүлэгч ялгаруулах боломжтойг судлаачид судалж байгаа.
Электрон тамхинаас ялгарч байгаа бодисуудын 60-70 хувь нь агаарт цацагддаг. Иймд өрөө, тасалгаанд электрон тамхи татахыг хорихыг хүсэж байгаа" гэв.
"Энэ бүх хүчин чармайлт УИХ дээр унавал Монгол Улсад эмгэнэлтэй зүйл болно"
Анагаах Ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү "Электрон тамхи таталтын давтамжийн хэмжээ өндөр байгаа учраас хүний бие рүү орж байгаа бодисын тунгийн хэмжээ, донтолт зэрэг нь илүү өндөр байна.
Гаалиар орж ирж байгаа электрон тамхинд агуулагдах никотины хэмжээ ихэнх нь 3-6 хувьтай байна. Энгийн янжуур тамхинд дээд тал нь л 1.2 мл хэмжээний никотин байдаг. Энэ нь энгийн иргэд, ирээдүйн иргэдийг хамааралтай болгох, донтуулах чиглэл рүү оруулж байна. Улмаар насан туршийн үйлдвэрлэлийн баталгаа болох хэрэглэгч нараа бий болгож байгаа юм.
Хил гаалиар зарим төрлийн мансууруулах бодисын шинжтэй зүйлүүд электрон тамхины шингэнд орж ирсэн. Өсвөр үеийнхэн энэ тамхийг татах таатай нөхцөлийг Засгийн газар бүрдүүлж байна. Тиймдээ ч тамхины татварыг нэмж ядахнаа 60 хувьд хүргэнэ гэсэн анхны ажлын хэсгүүдийн тооцоолол байсан. Хэрэв энэ бүх хүчин чармайлт УИХ дээр унавал Монгол Улсад эмгэнэлтэй зүйл болно" гэв.
Монгол Улсад зохицуулагдаж эхлээгүй байсан электрон тамхийг "тамхи" гэх нэр томьёонд оруулж, онцгой албан татварт хамааруулахын тулд энэ хуулийг батлуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх