- Монгольская федерация профсоюзов энергетики, геологии и горнодобывающей промышленности объявила о проведении общенациональной забастовки.
- Переговоры по коллективному договору на 2026-2027 годы начались 8 января 2026 года, но стороны не достигли соглашения по заработной плате.
- Профсоюз заявляет, что исчерпал все законные меры, но работодатели и министерства не предоставили конкретных предложений по повышению зарплаты.
Төрийн ордонд
09:00-12:45
“Монгол Улс дахь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин ба шийдэл”
чуулганыг зохион байгуулна.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Улсын Филармонийн концертын Их танхимд
18:00 цагт МУСТА, Улсын Филармонийн гоцлол дуучин Д.Дүйнхэржавын “Mongolian Best Class” пянзны баяр болох гэж байна. Пянзны баяртай холбоотой нээлтэй мэдээлэл өгнө.
МҮЭ-ийн холбооны төв байранд
12:00 цагт Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэмцлийн эцсийн хэлбэр болох ажил хаялтыг улс орон даяар зохион байгуулах болсон талаараа мэдээлнэ.
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээр 2026 оны нэгдүгээр сарын 08-нд эхэлсэн боловч талууд Хамтын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад тохиролцоонд хүрээгүй. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн хугацаанд хууль тогтоомжийн дагуу үе шаттай бүхий л арга хэмжээг авч ажилласан боловч хэлэлцээрийн нөгөө тал болох яам, ажил олгогч талаас цалин хөлс нэмэгдүүлэх талаар тодорхой санал бүхий хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн асуудлыг мэдээлнэ.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх