Хөвсгөл нуур нь 136 км урт, хамгийн өргөн хэсэгтээ 40 км бөгөөд тус нуураас Эгийн гол эх авдаг. Төрөөс хамгаалалтад авч, ач холбогдол өгч байгаа учраас Хөвсгөл нуур болон Эгийн голоо тойрсон бүх газар нутаг буюу нийтдээ 800 км газар нутгийг цэвэрлэнэ.
Цэвэрлэгээний хоёр сарын аянд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд мөн Хөвсгөл нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллүүд, нутгийн ард иргэд гээд нийт 1,000 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү цэвэрлэгээний аяныг зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд байгалиа хамгаалах чиглэл рүү манлайлж оролцох ёстой гэж үздэг. Бид өөрсдөө байгалиа хамгаалахгүй бол өөр хэн ч бидний өмнөөс ирж хамгаалахгүй. Энэ бодлогын хүрээнд Хөвсгөл нуур хамгийн ач холбогдолтой нуур гэж хэлж болно. Дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг дангаараа эзэлдэг. Монгол Улсын цэвэр усны нөөцийг 75 хувийг дангаараа бүрдүүлдэг чухал нуур юм.
Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслол урьдчилсан байдлаар наймдугаар сарын 2-нд болохоор төлөвлөгдсөн. Үүний өмнө наймдугаар сарын 1-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгжийн бохир ус, төр, хувийн хэвшил, ТББ-ууд хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн шийдвэр гаргах юм" гэв.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ж.Сандагсүрэн "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ус гол мөрөн хамгаалах чиглэлээр зургаан төсөл хэрэгжиж байна.
Хөвсгөл нуурыг хамгаалах төслөөс гадна Ганга мөрөн, Өгий нуур, Бумбатын рашаан, Хэрлэн гол, Хэлтгий цагаан нуур гэсэн зургаан гол мөрнийг хамгаалах төсөл хэрэгжиж байгаа.
Энэ төслүүдийн гол зорилго нь нэг удаагийн аян, хөтөлбөрөөр бус урт удаан хугацаанд тухайн гол мөрнийг хамгаалж, нуурыг сэргээх ажлуудыг тогтвортойгоор авч хэрэгжүүлж байгаа юм.
Усны газрын дарга З.Батбаяр "Өнгөрсөн жилүүдэд Хөвсгөл нуурын ёроолоос тээврийн хэрэгслүүд татан гаргаж хамгаалалт хийсэн бол энэ удаад эргийн хамгаалалтад онцгойлон анхаарч байна.
Нуурын эргээс 100-150 метрийн радиусад цэвэрлэгээ хийх бөгөөд энэ нь микро пластик болон бусад химийн бодисын бохирдлоос сэргийлэх амин чухал ач холбогдолтой юм. Хөвсгөл нуурыг хамгаалах нь Дэлгэрмөрөн, Эг, Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нуур хүртэлх бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах олон улсын ач холбогдолтой үйлс юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх