Арга хэмжээг Zangia.mn-ийн Бүтээгдэхүүн хөгжил хариуцсан захирал Б.Хосчимэг нээж үг хэлсэн бөгөөд ажил олгогч байгууллагуудад хүний нөөцийн өдөр тутмын процессыг олон салангид системээр бус, нэг дата төвтэй нэгдсэн экосистемээр удирдах боломжийг бүрдүүлж буй Zangia.mn-ийн шинэчлэлийг танилцууллаа.
Энэхүү шинэчлэл нь байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү хурдан, цэгцтэй, дата суурьтай, үр ашигтай болгоход чиглэж буйгаараа онцлог юм.
Арга хэмжээний үндсэн илтгэгчээр Иксекон ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болорбат оролцож, “Уг нь зөв” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрээр Алсын хараа, стратегийг бодит үр дүнд хүргэхийн тулд байгууллага санхүү, зах зээл, дотоод үйл явц, сургалт хөгжлийг тэнцвэртэй удирдах шаардлагатайг онцолсон бөгөөд өөрийн туршлага, бодит жишээн дээр тулгуурлан оролцогчдод үнэ цэнтэй ойлголт өгсөн юм.
Дараагийн үндсэн илтгэгчээр Макс Группийн Хүний нөөцийн газрын захирал Д.Нямлхаажав “Хүн төвт хамтын үнэ цэн: Байгууллагын соёлоос нийгмийн нөлөөлөл рүү” сэдвээр илтгэл тавьж, байгууллагын соёл, ажилтны оролцоо, хүн төвт менежмент болон байгууллагын нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар онцлон ярилцлаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага болон хүний нөөцийн удирдах түвшний төлөөллүүд оролцсон юм.
Тухайлбал PC Mall, Sain International, Алтан Жолоо Импекс ХХК, Ард Даатгал ХК, Барловорлд Монголиа ХХК, Бичил Глобус Финанс ББСБ ХХК, Ви Групп, Голомт Банк, Гурван Бухат Групп ХХК, Дархан Эрхэт Майнинг ХХК, Жем Интернэйшнл ХХК, Их Говь Энержи ХХК, Кэй Эй Майнинг ХХК, Макс Групп, МИГ Даатгал, Монгол Телевиз ХХК, Моннидер ХХК, Монос Улаанбаатар ХХК, Ноён Уул Эрдэнэ ХХК, Номин Трейдинг ХХК, Номин Холдинг ХХК, Нутгийн Буян Групп ХХК, Нью Прогресс Групп, Сүү ХК, Тээвэр Хөгжлийн Банк, Хан Алтай Ресурс ХХК, Хөгжил Трейд ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Арга хэмжээний ивээн тэтгэгч байгууллагаар
- "Ажилтнуудын урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, байгууллагын хүний нөөцийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ухаалаг хуримтлалын шийдэл. - E Fund
- Бизнесүүдэд бодит оношилгоо дээр тулгуурлан борлуулалтын стратеги, сургалт болон борлуулалтын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Дэлхийн шилдэг Борлуулалтын франчайз бизнес Sales Geek Mongolia
- БНСУ-ын 25 жилийн түүхтэй, судалгаа шинжилгээнд суурилсан Nature Pure Korea (NPK) үйлдвэрийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгч Vitamin House Mongolia
- Үндэсний үйлдвэрлэлээрээ дэлхийн стандартыг түүчээлэгч “Жем Интернэшнл” ХХК хамтран ажиллалаа.
Арга хэмжээний зургуудаас:
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх