- В Говь-Алтай аймаке заложена основа проекта электростанции мощностью 300 МВт и годовой выработкой 2 160 млн кВт·ч.
- Станция покроет дефицит электроэнергии в 150-180 МВт в системе Алтай-Улиастай.
- Проект снизит зависимость западных аймаков от импорта электроэнергии.
- На этапе строительства будет создано 1600 временных рабочих мест, после ввода — 500 постоянных.
- Компания Макс Групп также готовит к вводу ветряную электростанцию мощностью 5 МВт с аккумуляторами.
Энэхүү ажлын хүрээнд “Макс Групп”-ийн санаачилгаар тус аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын хүчин чадалтай, жилд 2,160.0 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай цахилгаан станцын төслийн суурь тавигдлаа.
Уг цахилгаан станц ашиглалтад орсноор Алтай-Улиастайн эрчим хүчний системд нүүрлээд буй 150-180 МВт-ын эрчим хүчний дутагдлыг нөхөх, бүс нутгийг үндсэн эх үүсвэрээр найдвартай хангах техникийн бодит боломжийг бүрдүүлэх юм. Цаашилбал Баруун бүсийн Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын эрчим хүчний импортын хамаарлыг үе шаттай бууруулах, гадагшлах валютын урсгалыг дотооддоо үлдээх импорт орлох суурь нөхцөлүүдийг бий болгож буй хөгжлийн том алхам болж байна.
Төслийн бүтээн байгуулалтын хугацаанд цаг үеийн шинжтэй 1600 гаруй түр ажлын байр бий болох бөгөөд станц бүрэн ашиглалтад орсноор 500 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болох юм.
Энэ нь тус бүсийн аж үйлдвэржилт нэмэгдэж, бизнесийн салбар тэлэх бодит боломжийг нээж байна. Үүнээс гадна “Макс Групп” сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд батерей хуримтлууртай хосолсон, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий 5 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Уг түүхэн бүтээн байгуулалтын нээлтийн хүрээнд “Бэсрэг наадам” зохион байгуулж, үндэсний хүчит 64 бөхийн барилдаан болон өсвөрийн шатар, даамны тэмцээнийг хамтатган зохион байгууллаа.
Хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Макс Групп”-ийн бөх, Монгол Улсын начин Б.Лхагвадорж түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Монгол Улсын харцага Э.Даш үзүүрлэв.
Мөн ирээдүй хойч үеийнхээ оюуны спортыг дэмжих хүрээнд зохион байгуулагдсан шатар, даамны тэмцээнд нийт 110 хүүхэд багачууд оюун ухаан, ур чадвараа уралдуулан идэвхтэй оролцлоо.
Дотоодын эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлж, баруун бүсийн хөгжлийн хурдасгуур болох тус төсөл нь “Макс Групп”-ийн эх орныхоо тогтвортой хөгжлийн төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх