- Лидер Демократической партии О.Цогтгэрэл объявил о сборе подписей 42 депутатов для отставки премьер-министра Н.Учрала.
- Основания для отставки: неспособность премьера бороться с коррупцией, включая крупные хищения (110 млн долларов, угольное месторождение Бортээ, 20 млн долларов).
- Демократическая партия предлагает налоговую реформу 'пять пятерок': снижение пяти налогов до 5% (НДС, таможенные пошлины, подоходный налог, налог на прибыль предприятий, налог на дивиденды).
- Премьер-министр обвиняется в невыполнении обещаний по борьбе с коррупцией и ухудшении экономической ситуации.
Тэрбээр энэ Даваа гарагт АН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ардчилсан нам эрх баригчдад шаардлага тавих үүрэг бүхий улс төрийн хүчний хувьд Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ардын хүүхдийн амь нас яагаад авлигач Засгийн газарт хямдхан үнэлэгдэх ёстой вэ гэдэг асуудал үүний цаана байгаа. Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохгүй гэсэн учраас өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой.
Энэ асуудлаас гадна нэмэлт хоёр үндэслэл хэлье. МАН-ынхан өөрсдөө өдөр тутам гарч биеэ уудалж байсан асар том авлигын асуудал хаачив. Албан тушаалын наймаа хийгээд авлигын асуудлаа тохироод зогсож байгаа байдал нь энэ үү. 110 сая ам.долларын эзэн биетэй хулгай, Бортээгийн нүүрсний орд гэж асар том мөнгөн дүнтэй хулгай, 20 сая ам.доллар бүхий мөнгөн баримттай хулгай хаачсан бэ.
Ерөнхий сайд ард түмний өмнө хуулийн хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хариуцдаг. Авлигатай тэмцэх газрын даргын томилгооноос эхлүүлээд олон чиг үүрэг бий. Н.Учралын авлигатай тэмцэх хоосон амлалт сүржин амлалт болоод дуусаж байгаа нь хариуцлага тооцох гол үндэслэлийн нэг. Бүлгийн 100 хувийн шийдвэр гарсан. Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах албан бичигт Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн гарын үсгээ зурна.
"Эдийн засгийн буруу бодлогын үүднээс ард иргэдийн амьдрал доройтож байна"
Яг одоо манай улсын эдийн засаг, үнийн өсөлт халуунтай байгаа. Амьд организмын халуурлын цаана үрэвсэл байдаг. Үрэвслийн үндсэн шалтгааныг эмчлэхгүйгээр халууны эм уугаад явж буй нөхцөл байдалтай байна.
Гаалийн татвар таван хувь болох ёстой. Гаалийн татвар 0-40 хувь байгааг таван хувь болгоно. Хүн амын орлогын албан татвар дотроос цалингийн албан татварыг дээд хэмжээндээ таван хувиас хэтрэхгүй байх ёстой. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой ногдол ашгаа авч шинээр хөрөнгө оруулах ёстой татварыг таван хувь болгох хэрэгтэй" гэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх