- Имарт (Скай Хайпермаркет) и Уранган Групп подписали соглашение о сотрудничестве
- Новый филиал Имарт откроется в центре UG Expo в 3 квартале 2026 года
- Проект является частью комплексной экосистемы в западной части Улан-Батора, включающей спорткомплексы и UG Park
- Ожидается улучшение доступа к качественным продуктам и экономия времени для жителей района
Хоёр талын стратегийн хамтын ажиллагааг баталгаажуулсан гэрээнд гарын үсэг зурах ёслол амжилттай зохион байгуулагдаж, төслийн бэлтгэл ажлууд албан ёсоор эхэллээ. Шинэ салбар 2026 оны 3 дугаар улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.
Уг салбар нь Уранган Группийн хөгжүүлж буй бүсэд байрлах бөгөөд тус Имартын салбар нь хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг нэг дороос хангах, хүнс болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг ойр, хүртээмжтэй хүргэх үйлчилгээний шинэ төвлөрөл болох юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн худалдааны салбарын өргөтгөл төдийгүй Улаанбаатар хотын баруун бүсэд бүрэлдэж буй худалдаа, үйлчилгээ, спорт, амьдралын хэв маягийг нэгтгэсэн цогц экосистемийн чухал бүрэлдэхүүн болж байгаагаараа онцлогтой.
Тухайлбал тус бүсэд:
- “M bank arena” спорт цогцолбор нь бүх төрлийн арга хэмжээг хүлээн авдаг идэвхтэй төв болон бүрэлдэж байна
- “Gan Sports Center” нь спорт, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн тогтмол хэрэглэгчийн урсгалыг бүрдүүлж байна
- Худалдаа, үйлчилгээний олон төрлийн байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна
Мөн 2026 онд хэрэгжих “UG Park” төсөл нь гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан Family Lifestyle Center хэлбэрээр худалдаа, үйлчилгээ, спорт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх цогц төв болно.
Эдгээр хөгжлийн үр дүнд тухайн байршил нь хотын шинэ төвлөрлийн цэг болон хөгжиж байна.
Имартын шинэ салбар нээгдсэнээр тухайн бүсийн иргэдийн өдөр тутмын амьдралд бодит, эерэг өөрчлөлтүүдийг авчрах юм. Үүнд:
- Ойр орчмын өрх гэрүүдийг чанартай, эрүүл, аюулгүй хүнсээр тасралтгүй хангах
- Гэр бүлээрээ тав тухтай орчинд худалдан авалт хийх орчин үеийн, хэрэглэгч төвтэй үйлчилгээний стандарт орчныг бүрдүүлэх
- Нэг дор төвлөрсөн шийдлээр дамжуулан иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх
- Бүсийн худалдаа, үйлчилгээний идэвхжилийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах
Ингэснээр Уранган Группийн хөгжүүлж буй бүс нь зөвхөн худалдааны төв бус, харин иргэдийн өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангах, амьдрах, ажиллах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нэгдсэн орчин болон бүрэлдэнэ.
Уранган Групп нь цаашид олон улсын жишигт нийцсэн retail болон lifestyle төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, Улаанбаатар хотын баруун бүсийг шинэ төвлөрлийн зангилаа болгон хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Имарттай эхлүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь уг зорилгыг бодитоор хэрэгжүүлэх чухал алхам болж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх