Уг хурлаар Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцжээ.

Улсын арслан Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн хоёр заалтыг зөрчсөн буруутайд тооцож, барилдах эрхийг таван сарын хугацаатай хассан байна. Харин аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сарын хугацаатайгаар хасах шийтгэл оногдуулжээ.