- Нью-Йорк Никс выиграли четвертый матч серии у Сан-Антонио Спёрс со счетом 107:106
- Счет в серии стал 3:1 в пользу Никс
- В первой половине Спёрс вели с разницей в 29 очков (76:49), что стало рекордом для плей-офф NBA
- Победный бросок сделал Оужи Ануноби за 5.7 секунд до конца
- Пятый матч серии состоится 14 июня в Сан-Антонио
Талбайдаа хийсэн эхний тоглолтод хожигдсон "Никс" энэ тоглолтыг ч тун муу эхлүүлсэн. Нэгдүгээр үед багийн лидер Жайлен Брансон торгуулиас дөрвөн оноо авсныг эс тооцвол нэг ч шидэлтээ оруулаагүй юм. Харин хоёрдугаар үед түүнээс өөр оноог ойртуулах хүн байсангүй. Энэ хооронд хоёр багийн онооны зөрүү хамгийн ихдээ 29 болж, эхний хагас өндөрлөхөд 76:49-өөр зочин баг тэргүүлсэн.
Энэ нь лигийн түүхэнд шигшээ тоглолтын эхний хагаст үүссэн хамгийн хол зөрүү болсон юм.
Гэхдээ хоёрдугаар хагаст "Никс"-ийнхэн төвийн тоглогчоо үлдээгээд дөрвөн хамгаалагч талбайд гаргасан юм. Багийн лидер Ж.Брансоныхоо ачааллыг багасгах үүднээс Хосе Алварадог холбогчоор гаргаж эхэлсэн нь онооны зөрүүг багасгахад нөлөөлөв.
Харин залуу од Виктор Вембаньяма тэргүүтэй "Спөрс" тоглолтын турш үүсгэсэн давуу талаа төгсгөлд нь хадгалж чадсангүй.
Сүүлийн 5.7 секундэд Ж.Брансоны холын зайн шидэлтийг Өүжи Ануноби хатгаж цагаригт оруулснаар "Никс" өрсөлдөгчөө 107:106-гаар буулган авлаа.
Ингэснээр цувралын харьцаа 3:1 болж, "Спөрс" нуман тулгуурт оров.
Цувралын тав дахь тоглолт орон нутгийн цагаар зургаадугаар сарын 14-нд Сан Антонио хотод болох юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий