- Проект 'Зеленый переход экономики' финансировался ЕС в рамках программы SWITCH-Asia с бюджетом 2,2 млн евро.
- 22 предприятия прошли оценку ESG и получили зеленые сертификаты.
- Две компании получили международные ESG-сертификаты в прошлом году, еще пять — на церемонии закрытия.
- Проект поддержал 14 организаций в получении зеленого финансирования и укрепил потенциал 1 938 бизнесов.
- Разработана система сертификации ESG и электронная платформа верификации.
Төсөл хэрэгжсэн хугацаанд оролцогч талуудтай хамтран ажиллаж, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) зарчмуудыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих, жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэв.
Төслийн хүрээнд БОНЗ-ын гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо болон үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, баталгаажуулалтын цахим платформыг хөгжүүлсэн.
Энэхүү тогтолцоог хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор баталгаажуулалтын мэргэжилтэн, зөвлөхүүдийг сургаж бэлтгэсэн бөгөөд тэдгээр мэргэжилтнүүд оролцогч аж ахуйн нэгжүүдэд хэрэгцээнд нь нийцсэн тусгайлсан зөвлөх үйлчилгээ үзүүлж, тогтвортой байдлын гүйцэтгэлээ сайжруулахад дэмжлэг үзүүлсэн. Үүний үр дүнд 22 аж ахуйн нэгж БОНЗ-ын үнэлгээнд хамрагдаж, ногоон гэрчилгээ, тэмдгээр баталгаажсан бөгөөд тогтвортой үйлдвэрлэлийн шаардлагыг хангах, зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжоо бэхжүүлсэн юм.
Төслийн хүрээнд мөн аж ахуйн нэгжүүдийг олон улсын тогтвортой байдлын стандарт, баталгаажуулалтын шаардлагад нийцүүлэх чиглэлээр дэмжин ажилласан бөгөөд өнгөрсөн онд хоёр компани олон улсын БОНЗ-ын гэрчилгээ авсан бол төслийн хаалтын арга хэмжээний үеэр дахин таван бизнес олон улсын аудитын шаардлагыг амжилттай хангаж, гэрчилгээгээ гардан авлаа.
Энэ нь Монголын бизнесүүд олон улсын зах зээл болон нийлүүлэлтийн сүлжээний өсөн нэмэгдэж буй тогтвортой байдлын шаардлагыг хангах чадавхаа бэхжүүлж байгааг харуулж байна.
Мөн төсөл нь бизнесүүдийн тогтвортой байдлын гүйцэтгэлийг сайжруулахаас гадна зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэн ажилласан. Жижиглэн худалдааны томоохон сүлжээ байгууллагуудтай хамтран баталгаажсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийг сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүлж, тогтвортой үйлдвэрлэлийг зах зээлтэй холбох механизмыг бүрдүүлэв.
Үүний зэрэгцээ хариуцлагатай хэрэглээг дэмжих олон нийтийн мэдээлэл, нөлөөллийн аяныг хэрэгжүүлснээр хэрэглэгчдийн тогтвортой, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн сонгох талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.
Төсөл нь ногоон гэрчилгээ, эко тэмдэгжүүлэлтийн тогтолцоог дэмжихийн зэрэгцээ нийт 14 байгууллагад ногоон санхүүжилт авахад дэмжлэг үзүүлэн ажиллаж, тойрог эдийн засгийн зарчмуудыг нэвтрүүлэхэд шаардлагатай техникийн туслалцаа, сургалт мэдээллээр ханган, нийт 1,938 бизнесийн чадавхыг бэхжүүлсэн. Ингэснээр оролцогч бизнесүүд нөөцийн үр ашигтай хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тогтвортой бизнесийн загвар руу шилжих суурь нөхцөлөө бүрдүүлсэн юм.
Төслийн хаалтын арга хэмжээнд төр, хувийн хэвшил, жижиглэн худалдааны түнш байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл болон төслийн үр шим хүртэгчдийн төлөөлөл оролцож, төслийн үр дүн, ололт амжилт, сургамж туршлагыг хэлэлцэн, Монгол Улсын ногоон шилжилтийг цаашид хэрхэн үргэлжлүүлэн дэмжих талаар санал солилцов.
Оролцогч талууд ногоон эдийн засагт шилжих үйл явц нь урт хугацааны хамтын ажиллагаа, инновац, хариуцлагатай манлайллыг шаарддаг болохыг онцолж, төслийн хүрээнд бий болсон мэдлэг, арга хэрэгсэл, түншлэлүүд нь цаашдын тогтвортой хөгжлийн чухал суурь болохыг тэмдэглэв.
“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Монгол Улсад тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээг дэмжих тогтолцоо, чадавх болон түншлэлийн суурийг бүрдүүлж, бизнесүүдийн өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан бөгөөд төслийн хүрээнд бий болсон үр дүнг цаашид түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг оролцогч талууд илэрхийлэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх