- Э.Энхтөр назначен директором ОНӨААТҮГ 'Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар'
- Назначение произведено распоряжением мэра Улаанбаатара от 9 июня 2026 года
- Э.Энхтөр ранее был помощником и советником депутата, депутатом районного совета, директором Асгат ОНӨААТҮГ
- С 2024 года является депутатом Городского совета Улаанбаатара
- Э.Энхтөр окончил несколько вузов, включая Международный университет экономики и бизнеса, Академию управления
Харин түүний өмнөх албыг НИТХ-ын төлөөлөгч Э.Энхболд үргэлжлүүлэхээр болсон байна.
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн захирамжаар Э.Энхтөрийг "Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар" ОНӨААТҮГ-ын даргаар томилж, үүрэгт ажлаа хүлээн авчээ.
Э.Энхтөр нь УИХ-ын Тамгын газар гишүүний туслах, УИХ-ын Тамгын газар гишүүний зөвлөх, Баянгол дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Асгат ОНӨААТҮГ-ын Захирлын албыг хашиж байсан туршлагатай, 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьд тэрбээр Баянгол дүүрэг Номуун далай ахлах сургууль, Олон Улсын эдийн засгийн бизнесийн их сургууль, Удирдлагын Академи Төрийн удирдлага, Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгсжээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх