- ДЦС-5 обеспечит электроэнергией 100 тысяч домохозяйств и теплом 40 тысяч домохозяйств
- Строительство начнется в ноябре 2025 года и завершится в мае 2028 года
- Проект реализуется на основе государственно-частного партнерства, частный партнер - Митэйм Интернэшнл
- Срок партнерского соглашения 27.5 лет (2.5 года строительство, 25 лет эксплуатация)
- В рамках подготовки ведется очистка золоотвала, накопленного за 65 лет
Энэ үеэр тэрбээр ДЦС-5 төсөл нь эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой төсөл хэмээн тодотгоод
“ДЦС-5-ыг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай. Энэ станц 100 мянган айлын цахилгаан, 40 мянган өрхийн дулааны асуудлыг шийднэ. Станцыг ашиглалтад оруулах талаар олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болж байна. Тус ажилд онцгой ач холбогдол өгч, яаралтай зохион байгуулалтуудыг хийнэ. Тухайлбал, төрийн байгууллагуудын уялдаа холбоог шуурхай хангуулж, санхүүжилтийг тасралтгүй явуулан, төслийн газар чөлөөлөлтийн асуудалд анхааран ажиллана. Төслийн хоёр дахь санхүүжилтийг ирэх долоо хоногт шийднэ”
гэв. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байна. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Барилга угсралтын төлөвлөгөөгөөр төслийн ажил 2025 оны 11 дүгээр сараас эхэлж, 2028 оны тавдугаар сард дуусахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөт ажлууд хугацаандаа зохион байгуулагдаж байгааг албаныхан мэдээлэв. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 65 жил хуримтлагдсан үнсэн санг чөлөөлөх ажил үргэлжилж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх