"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн сонсголоор Х.Нямбаатарыг нийслэлийн засаг даргаар томилогдсоноос хойших төсвийн зарцуулалтын асуудлыг сонсож байгаа юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахалж байгаа.

Сонсголоор төрийн байгууллагуудын мэдээллийг сонсож, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлыг арилгах асуудлаар холбогдох байгууллагад чиглэл өгөх, хууль эрх зүйн орчинд засаж сайжруулах шаардлагатай зүйл байгаа талаар санал дүгнэлт гаргах үндсэн зорилготой аж. 

Өнөөдрийн сонсголд төрийн байгууллагын 60 гаруй албан хаагч ирж, нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл өгч байна. Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 17 хүн сонсголд хүрэлцэн иржээ. 

Түүнчлэн хотын шинэ дарга Б.Пүрэвдагва сонсголд ирж, Нийслэлийн 2024-2026 оны төсөв сэдвээр илтгэл танилцууллаа. Харин хотын дарга асан Х.Нямбаатар ерөнхий хяналтын сонсголд ирсэнгүй. 

ФОТО: