- Алтан Жолоо Групп заняла 23-е место в рейтинге ТОП-100 предприятий Монголии 2025 года
- Компания поднялась на 5 позиций по сравнению с прошлым годом
- Рейтинг учитывает налоги, рабочие места, инвестиции и строительство
- Компания входит в рейтинг 25-й год подряд
- Основана в 1992 году, имеет более 10 дочерних компаний, включая Алтан Жолоо Моторс
Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр өгөөж зэрэг үзүүлэлтээр үнэлэгддэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад Алтан Жолоо Групп 25 дахь жилдээ дараалан багтаж байгаа нь байгууллагын тогтвортой өсөлт, хариуцлагатай үйл ажиллагааны бодит илэрхийлэл юм.
1992 онд үүсгэн байгуулагдсан Алтан Жолоо Групп нь гадаад, дотоод худалдаа, шингэн хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, барилга угсралт, хөрөнгийн менежмент зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн хөгжүүлж, өнгөрсөн онд автомашины худалдааны чиглэлээр Алтан Жолоо Моторс компанийг байгуулснаар өдгөө 10 гаруй охин компанитай болж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулсаар байна.
Бидний энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд болон нийт ажилтан, албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“АМЖИЛТЫН ЖОЛООГ ХАМТДАА” АЛТАН ЖОЛОО ГРУПП
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх