Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Абэ Юта Их Дуулгын 12 дахь алтаа авсан нь энэ өдрийн онцлох үйл явдал байв. 

Азербайжан нэг алт, нэг хүрэл медаль авсан бол Франц, Итали, БНХАУ, ОХУ тус бүр нэг мөнгө зүүж, 15 улс ямар нэгэн медальтай болов.

Монголоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат нэг хүрэл медаль хүртэв.

Маргааш тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын медальтнууд тодорно.

Фото