- Дүүжин тээврийн шугам Яармагаас Өнөр хороолол хүртэл 4.2 км урттай.
- Туршилт 2023 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 20 хүртэл явагдана.
- Төслийн нийт гүйцэтгэл 85%, зогсоолын барилга угсралт 80% байна.
- Нэг кабинд 10 хүн, 800 кг даацтай, нийт 98 кабин зорчино.
- Санхүүжилтийг Францын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хангаж, 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076% хүүтэй.
Энэ оны арванхоёрдугаар сарын 15-нд уг тээврийг ашиглалтад оруулах бөгөөд есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 20-ныг хүртэл эхний туршилтыг хийхээр болжээ. Үүний дараагаар улсын комисст хүлээлгэж өгөх шатны ажлыг гүйцэтгэх юм байна.
Франц улсын "Пома" группийн инженерийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 85 орчим хувьд, G1, G2 зогсоолын барилга угсралтын ажил 80 орчим хувьд хүрчээ.
Үндэсний баяр наадмын өдрүүдэд нэг кабинаар туршилт хийж үзсэн байна. Ингэхэд туршилт амжилттай болжээ.
Нэг кабинд 10 хүн суух бөгөөд нийт 800 килограммын даацын хүчин чадалтай байна. Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл нийт 4.2 километр урт дүүжин замаар 98 кабин зорчино.
Дүүжин замын тээврийн хамгийн өндөр ган багана 42 метр бол хамгийн намхан нь 7 метр байна. Дүүжин тээврийн аюулгүй байдлыг Онцгой байдлын байгууллага хариуцах бөгөөд алба хаагчдад өндрөөс иргэнийг хэрхэн аврах тухай сургалтыг зохион байгуулж байгааг мэдээллээ.
Аюулгүй ажиллагааны үед иргэдийг аврах төхөөрөмжүүд уг тээвэрт дагалдаж иржээ.
Бусад улс орны сүүлийн 15-20 жилийн дундаж статистик мэдээллээр хамгийн сүүлд гурван дүүжин тээвэр хоорондоо ойртсон гэмтэл гарсан байна.
Харин төслийн санхүүжилтийн тухайд Франц улсын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн хугацаа 40 жил, зээлийн хүү нь нэг жилийн 0.0076 хувьтай. Ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг төлнө. Зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлнө.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий