Эхний шатны тендерийг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хааж, тендерийн хоёрдугаар шатыг эхлүүлэхээр болсон байна. Төслийн урьдчилсан бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн асуудлаар нарийвчилсан төлөвлөлтийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох баримт бичгийг Азийн хөгжлийн банкны шаардлагын дагуу батлуулж, хянуулсны дараа хэрэгжүүлж эхлэх гэнэ.
BRT системийн нэг онцлог нь автобусны шал болон буудлын тавцан ижил түвшинд байх шийдэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийн тэрэг болон тэргэнцэртэй иргэд автобусанд саадгүй, аюулгүй зорчих боломж бүрдэх аж.
Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, хүртээмж эрс сайжирч, тухайн чиглэлийн автобусны хөдөлгөөний хурд өнөөгийн түвшнээс 4-5 дахин нэмэгдэн, дундаж хурд нь 20-25 км/цагт хүрнэ гэж тооцоолжээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх